-
WORD Research this...Luke 19
- 1 Улмаар Есүс Иерихоогоор дайрч өнгөрөв.
- 2 Тэгэхэд ажигтун, Заккаи нэртэй нэгэн эр тэнд байсан бөгөөд тэрбээр татвар хураагчдын ахлагч байсан юм. Мөн тэр баян байжээ.
- 3 Тэгээд тэрбээр Есүс гэж хэн болохыг харахыг эрмэлзэв. Гэвч тэр чац багатай байсан учраас бүчсэн олноос болоод чадсангүй.
- 4 Тиймээс тэр түүнийг харахын тулд түрүүлж гүйн, ялам модонд авирав. Учир нь тэр уг замаар өнгөрөх гэж байжээ.
- 5 Тэгээд Есүс уг газарт ирэх үедээ өөд харав. Улмаар түүнийг хараад түүнд, Заккаи, түргэл, буугаад ир. Учир нь би өнөөдөр танай гэрт байх ёстой гэлээ.
- 6 Тэгэхэд нь тэр яаран бууж улмаар түүнийг баяр хөөртэй хүлээн авав.
- 7 Тэгтэл хүмүүс хараад бүгд, Тэр гэмтэй хүнийд зочлохоор орлоо гэж бувтналджээ.
- 8 Гэтэл Заккаи босож зогсоод Эзэнд, Ажигтун, Эзэн, би эд агуурсынхаа хагасыг ядууст өгч байна. Мөн би хэн нэгнээс ямар нэгэн зүйлийг завшсан бол дөрөв дахинг эргүүлж өгье гэв.
- 9 Тэгэхэд нь Есүс түүнд, Тэр ч бас Аврахаамын хүү мөн учраас өнөөдөр энэ айлд аврал ирж байна.
- 10 Учир нь хүмүүний Хүү алдагдсаныг эрж хайхаар бас аврахаар ирсэн гэлээ.
- 11 Тэгээд тэднийг энэ зүйлсийг сонсох зуур нэгэн зүйрлэлийг тэр нэмж ярив. Учир нь тэрбээр Иерусалимд ойрхон байсан бөгөөд тэд Шүтээний хаанчлал удахгүй харагдана гэж бодож байсан юм.
- 12 Тиймээс тэр, Нэгэн язгууртан хаанчлалыг өөртөө хүлээн авчихаад, эргэж ирэхээр холын нутаг руу явжээ.
- 13 Тэгэхдээ арван боолоо дуудаж, тэдэнд арван мна өгөв. Тэгээд тэдэнд, Намайг иртэл арилжаа хий гэлээ.
- 14 Харин иргэд нь түүнийг үзэн ядаж, Бидний дээр энэ хүн хаанчлахыг бид үл хүснэ гэсэн зурвас түүний араас илгээв.
- 15 Тэгээд ийм явдал болжээ. Хаанчлалыг хүлээн авсан тэр эргэж ирэв. Тэгээд мөнгө өгөгдсөн боол бүр нь арилжаагаар хэр ихийг олсныг мэдэхийн тулд тэднийг өөр лүүгээ дуудуулахыг тушаалаа.
- 16 Тэгтэл эхнийх нь ирээд, Эзэн, таны нэг мна арван мна олсон гэв.
- 17 Тэгэхэд нь тэр түүнд, Сайн байна, сайн боол оо. Чи өчүүхэнд итгэмжтэй байсан тул арван хотын дээр эрх мэдэлтэй бол гэжээ.
- 18 Дараа нь хоёр дахь нь ирээд, Эзэн, таны нэг мна таван мна олсон гэлээ.
- 19 Тэгэхэд нь тэр яг үүнчлэн түүнд, Чи ч бас таван хотын дээр бай гэлээ.
- 20 Дараа нь өөр нэг нь ирээд, Эзэн, ажигтун, таны мна энэ байна. Би үүнийг алчууранд хадгалж байсан юм.
- 21 Яагаад гэвэл та хатуу хүн учраас би танаас айсан. Та тавиагүй газраасаа авч бас үр цацаагүй газраасаа хураадаг гэжээ.
- 22 Тэгэхэд нь тэр түүнд, Хорон муу боол оо, амнаас чинь гарснаар би чамайг шүүнэ. Намайг тавиагүй газраасаа авч бас үр цацаагүй газраасаа хураадаг хатуу хүн гэдгийг чи мэдэж байсан.
- 23 Тэгээдби ирээд, өөрийнхийгөө хүүтэй нь нэхэж болохын тулд чи яагаад мөнгийг минь мөнгө хүүлэгчийн лангуу руу аваачсангүй вэ? гэв.
- 24 Улмаар тэр дэргэдэх хүмүүстээ, Мнаг түүнээс аваад, арван мнатайд өг.
- 25 (Тэгэхэд тэд түүнд, Эзэн, тэр арван мнатай гэлээ.)
- 26 Учир нь юм байгаа хүн бүрт өгөгдөнө. Харин юм байхгүй хүнээс байгаа нь хүртэл түүнээс авагдана гэдгийг би та нарт хэлье.
- 27 Түүнээс гадна намайг өөрсдийнх нь дээр хаанчлахыг үл хүсдэг миний тэр дайснуудыг нааш нь авчраад, миний өмнө хороо гэжээ гэв.
- 28 Тэгээд тэр ингэж ярьчихаад, Иерусалим руу өгсөн, урд нь явлаа.
- 29 Тэгэхэд ийм явдал болжээ. Тэрбээр Витфагий болон Чидуны гэдэг уулан дахь Витаниад ойртож ирэх үедээ шавь нараасаа хоёрыг илгээж,
- 30 Та нар өмнөө байгаа тосгон руу яв. Та нар тийш орохдоо хүн хэзээ ч дээр нь мордож байгаагүй уяатай дудранг олно. Түүнийг тайлаад авчир.
- 31 Тэгээд хэн нэгэн та нараас, Яагаад тайлж байгаа юм бэ? гэж асуувал түүнд, Эзэнд үүний хэрэг байгаа учраас гэж хэлээрэй гэв.
- 32 Тэгээд илгээгдсэн тэд яваад, өөрсдөд нь хэлсний дагуу олжээ.
- 33 Улмаар тэд дудранг тайлж байхад эзэд нь тэдэнд, Яагаад дудранг тайлж байгаа юм бэ? гэв.
- 34 Тэгэхэд нь тэд, Эзэнд үүний хэрэг байна гэлээ.
- 35 Дараа нь тэд үүнийг Есүс рүү авчрав. Улмаар хувцаснуудаа дудран дээр тохоод, дээр нь Есүсийг суулгалаа.
- 36 Тэгээд түүнийг явах зуур хүмүүс хувцаснуудаа зам дээр дэвсэж байлаа.
- 37 Тэгтэл түүнийг Чидуны уулын бэлд ойртож ирэхэд эдүгээ бүх цугласан олон шавь нь өөрсдийнхөө үзсэн бүх аугаа ажлын төлөө хөөрөн баясаж бас Шүтээнийг чанга дуугаар магтаж эхлэн,
- 38 Эзэний нэрээр ирж буй Хаан нь ерөөлтэй еэ. Амар тайван нь тэнгэрт, яруу алдар нь хамгийн өндөрт гэв.
- 39 Тэгэхэд нь цугласан олны дундаас Фарисачуудын зарим нь түүнд, Багш аа, шавь нараа зэмлээч гэлээ.
- 40 Тэгтэл тэр хариулж тэдэнд, Хэрэв энэ хүмүүс дуугүй болбол чулуунууд шууд хашгирах биз гэдгийг би та нарт хэлье гэв.
- 41 Тэгээд тэр ойртон ирэхдээ хотыг хараад, үүний төлөө уйлан,
- 42 Хэрэв чи, үнэхээр чи, амар тайвандаа хамаарах зүйлсийг ядаж л өөрийнхөө энэ өдөрт мэдсэнсэн бол! Харин одоо эдгээр нь чиний нүднээс нууцлагдлаа.
- 43 Учир нь дайснууд чинь чамайг тойруулан хаалт босгоод, чамайг бүсэлж улмаар тал бүрээс чинь шахах тэр өдрүүд чам дээр ирнэ.
- 44 Тэгээд чамайг болон чиний дотор байгаа хүүхдүүдийг чинь газартай тэгшилнэ. Мөн тэд чиний дотор чулууг чулуун дээр нь үлдээхгүй. Учир нь чи шалгуулалтынхаа цагийг мэдсэнгүй гэлээ.
- 45 Тэгээд тэрбээр сүм рүү ороод, дотор нь худалдаж бас худалдан авч байсан хүмүүсийг хөөж эхлэн
- 46 тэдэнд, Миний өргөө бол гуйлтын өргөө хэмээн бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг хулгайч нарын үүр болгожээ гэв.
- 47 Тэгээд тэрбээрсүм дотор өдөр бүр заан сургалаа. Харин ахлах тахилч нар болон бичээчид мөн ард түмний ахлагч нар түүнийг устгахыг эрмэлзэв.
- 48 Гэхдээ тэд юу хийхээ олж чадсангүй. Учир нь бүх ард түмэн түүнийг сонсохын тулд их анхааралтай байдаг байлаа.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.