Skip to main content
  • WORD Research this...
    Luke 1
    •   Бидний дунд баттай итгэгдсэн тэдгээр зүйлийн тухай хүүрнэлийг эмхтгэхээр зорьсон хүн болгоны,
    •   анхнаас нь нүдээрээ харсан гэрчүүд ба үгийн үйлчлэгчид байсан тэдний бидэнд эдгээрийг дамжуулан өгсөн ёсоор,
    •   бүх зүйлийг эхнээс нь төгс ойлгосныхоо хувьд дэс дарааллаар нь эрхэм хүндэт Теофилос чамд бичих нь зүйтэй гэж бас надад санагдлаа.
    •   Энэ нь чиний зааварчлуулсан эдгээр зүйлийн баттай байдлыг чамд мэдүүлэхийн тулд юм.
    •   Иудаиагийн хаан Ироодисийн өдрүүдэд Авийагийн ээлжийн Захариа нэртэй нэгэн тахилч байлаа. Мөн түүний эхнэр Ахарооны охидоос гаралтай бөгөөд нэр нь Элишээва ажээ.
    •   Улмаар тэдний аль аль нь Эзэний бүх тушаал ба захирамжинд гэм зэмгүй алхан, Шүтээний өмнө зөв байдаг байжээ.
    •   Гэвч Элишээва хүүсэр байсан тул тэд хүүхэдгүй байв. Улмаар хоёул жилээс жилд өтөлсөөр байлаа.
    •   Тэгээд түүнийг ээлжийнхээ гараанд Шүтээний өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байхад ийм явдал болжээ.
    •   Эзэний сүм рүү ороод анхилам утлага уугиулах нь тахилчийн албаны заншлын дагуух түүний шодогдолт байлаа.
    • 10   Тэгэхэд цугласан ард олон бүгд анхилам утлагын цагаар гадаа гуйлт хийж байв.
    • 11   Гэтэл түүнд Эзэний нэгэн элч анхилам утлагын тахилын ширээний баруун талд зогсож байгаа нь үзэгдлээ.
    • 12   Тэгээд түүнийг Захариа хараад түгшсэн бөгөөд түүн дээр айдас буув.
    • 13   Гэтэл элч түүнд, Захариа аа, бүү ай. Учир нь чиний гуйлт сонсогдсон. Тиймээс чиний эхнэр Элишээва чамд хүү төрүүлнэ. Улмаар чи түүний нэрийг Иоаннис гэж нэрлэ.
    • 14   Тэгээд чи баяр баясгалан, баяр хөөртэй болно. Улмаар түүний төрөлтөнд олон хүн баясна.
    • 15   Учир нь тэрбээр Эзэний өмнө агуу болох бөгөөд дарсыг ч, хатуу ундааг ч уухгүй. Мөн эхийнхээ хэвлийд байхаасаа л Ариун Сүнсээр дүүргэгдэнэ.
    • 16   Тэгээд тэрбээр Израйлийн хүүхдүүдээс олныг Эзэн Шүтээн рүү нь эргүүлнэ.
    • 17   Мөн тэрбээр эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь, дуулгаваргүй хүмүүсийг зөв шударгын мэргэн ухаан руу эргүүлж улмаар Эзэний төлөө бэлтгэгдсэн хүмүүсийг бэлэн болгохын тулд түүний өмнө Элийагийн сүнс ба хүч чадал дотор явна гэв.
    • 18   Тэгэхэд нь Захариа элчид, Би үүнийг яаж мэдэх вэ? Учир нь би бол хөгшин хүн мөн эхнэр минь жилээс жилд өтөлсөөр байна гэлээ.
    • 19   Тэгтэл элч хариулан түүнд, Би бол Шүтээний өмнө зогсдог Гавриэл бөгөөд чамтай ярихаар бас чамд эдгээр сайн мэдээг тунхаглахаар илгээгдсэн.
    • 20   Харин ажигтун, цаг нь болоход биелэгдэх миний үгст чи итгээгүй учраас эдгээр зүйл биелэгдэх өдрийг хүртэл чи хэлгүй, ярьж чадахгүй болно гэв.
    • 21   Тэгэхэд Захариаг хүмүүс хүлээж байсан бөгөөд түүнийг сүм дотор удсанд гайхжээ.
    • 22   Гэтэл тэр гарч ирээд, тэдэнтэй ярьж чадахгүй байв. Тэгэхэд нь тэд түүнийг сүм дотор үзэгдэл үзсэнийг ойлгожээ. Учир нь тэр тэдэн рүү дохиж занган, ярьж чадахгүй хэвээр байлаа.
    • 23   Тэгээд ийм явдал болжээ. Үйлчлэлийнх нь хоногууд дуусмагц тэрбээр гэр лүүгээ явав.
    • 24   Тэгтэл тэр өдрүүдийн дараа эхнэр Элишээва нь жирэмсэлсэн бөгөөд өөрийгөө таван сар нуухдаа,
    • 25   Эзэн намайг харсан өдрүүддээ хүмүүсийн дундах миний ичгүүрийг арилгахын тулд надад ийнхүү үйлдсэн юм гэлээ.
    • 26   Тэгээд зургаа дахь сард нь элч Гавриэл Шүтээнээс Галийлийн Назарет нэртэй хот руу,
    • 27   Давийдийн гэрийн Иосээф гэдэг эртэй сүй тавьсан онгон бүсгүй рүү илгээгдсэн бөгөөд онгон бүсгүйн нэрийг Марийа гэдэг ажээ.
    • 28   Тэгээд эмэгтэй дээр элч ирээд, Амар байна уу. Чи ихэд ивээгджээ. Эзэн чамтай хамт. Эмэгтэйчүүдийн дундаас ерөөгдсөн нь чи гэлээ.
    • 29   Гэтэл эмэгтэй түүнийг хараад, хэлсэнд нь түгшив. Тэгээд энэ нь ямар гээч мэндчилгээ болохыг эргэцүүлжээ.
    • 30   Улмаар элч түүнд, Марийа, бүү ай. Учир нь чи Шүтээний тааллыг олсон.
    • 31   Тиймээс ажигтун, чиний хэвлийд үр тогтох бөгөөд хүү төрүүлнэ. Улмаар түүний нэрийг ЕСҮС гэж нэрлэнэ.
    • 32   Тэрбээр агуу болох бөгөөд Хамгийн Дээд Нэгэний Хүү гэж дуудагдана. Тэгээд Эзэн Шүтээн түүнд эцэг Давийдийнх нь хаан суудлыг өгнө.
    • 33   Улмаар тэрбээр Иакоовын гэрийнхний дээр үүрд хаанчлах бөгөөд түүний хаанчлалд төгсгөл байхгүй гэлээ.
    • 34   Тэгэхэд нь Марийа элчид, Би нэг ч эрийг унтаж мэдээгүй учраас ийм юм хэрхэн болох билээ? гэв.
    • 35   Тэгтэл элч хариулж түүнд, Ариун Сүнс чам дээр ирэх бөгөөд Хамгийн Дээд Нэгэний хүч чадал чамайг бүрхэнэ. Тийм учраас чамаас төрөх тэр ариун нэгэн Шүтээний Хүү гэж бас дуудагдана.
    • 36   Мөн ажигтун, чиний үеэл Элишээва чинь өтөл насандаа бас хүү тээж байгаа бөгөөд энэ зургаа дахь сар нь юм. Тэрээр хүүсэр гэгддэг байсан.
    • 37   Учир нь Шүтээнээр юу ч боломжгүй биш гэлээ.
    • 38   Тэгэхэд Марийа, Ажигтун, Эзэний шивэгчин надад таны үгээр болог гэв. Улмаар мөнөөх элч түүнээс холдон одлоо.
    • 39   Тэгээд тэрхүү өдрүүдэд Марийа босоод, уулархаг нутаг руу яаралтай явж, Иудаиагийн нэгэн хот руу оров.
    • 40   Улмаар Захариагийн гэрт орж, Элишээватай мэндэллээ.
    • 41   Тэгэхэд ийм явдал болжээ. Элишээва Марийагийн мэндчилгээг сонсмогц түүний хэвлий дэх хүүхэд хөдлөв. Тэгтэл Элишээва Ариун Сүнсээр дүүргэгдлээ.
    • 42   Тэгээд тэр чанга дуугаар ярьж улмаар, Эмэгтэйчүүдийн дунд ерөөгдсөн нь чи. Бас ерөөгдсөн нь чиний хэвлийн үр жимс юм.
    • 43   Мөн Эзэний минь эх над дээр ирнэ гэдэг энэ нь хэрхэн надад тохиож болох билээ?
    • 44   Учир нь ажигтун, чиний мэндчилгээний дуу чимээ миний чихэнд дуулдмагц хэвлий дэх хүүхэд минь баяр хөөрөндөө хөдөлж байна.
    • 45   Мөн итгэдэг эмэгтэй нь жаргалтай. Учир нь Эзэнээс өөрт нь хэлэгдсэн тэр зүйлсийн биелэл байх болно гэв.
    • 46   Тэгтэл Марийа, Сэтгэл минь Эзэнийг дээдэлж байна.
    • 47   Улмаар сүнс минь миний Аврагч Шүтээн дотор баясан хөөрсөн.
    • 48   Яагаад гэвэл тэрбээр шивэгчнийхээ дорд байдлыг анхааран авч үзсэн. Учир нь ажигтун, үүнээс хойш бүх үеийнхэн намайг жаргалтай гэх болно.
    • 49   Учир нь аугаа нэгэн надад агуу зүйлсийг үйлдсэн бөгөөд ариун нь түүний нэр.
    • 50   Мөн түүний өршөөл үеэс үед өөрөөс нь эмээгчдийн дээр байдаг.
    • 51   Тэр өөрийн гараар хүч чадлыг харуулсан. Тэрбээр бардам хүмүүсийг зүрх сэтгэлийнх нь төсөөллөөр тараасан.
    • 52   Тэр агуу хүмүүсийг суудлаас нь буулгаж, дорд хүмүүсийг өргөмжилсөн.
    • 53   Тэр өлсгөлөн хүмүүсийг сайн зүйлсээр цатгаж, баячуудыг хоосон явуулсан.
    • 54   Тэр өршөөлөө санахдаа зарц Израйльдаа тусалсан нь
    • 55   бидний эцэг өвгөдөд мөн Аврахаамд болон түүний мөнхийн үр удамд хэлснийхээ дагуу юм гэлээ.
    • 56   Тэгээд Марийа гурван сар орчим түүнтэй хамт байгаад, гэр лүүгээ буцав.
    • 57   Эдүгээ Элишээвагийн төрүүлэх хугацаа нь ирж, хүү төрүүллээ.
    • 58   Тэгэхэд Эзэн түүнд агуу өршөөл хэрхэн үзүүлснийг түүний хөршүүд болон үеэлүүд нь сонсоод, түүнтэй хамт баярлав.
    • 59   Тэгээд ийм явдал болжээ. Тэд хүүгийн хөвчийг хөндөхөөр найм дахь өдөр нь ирлээ. Улмаар тэд түүнийг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэв.
    • 60   Тэгтэл түүний эх хариулж, Үгүй ээ. Харин Иоаннис гэж нэрлэнэ гэжээ.
    • 61   Тэгэхэд нь тэд түүнд, Энэ нэрээр нэрлэгдсэн нэг ч хүн чиний төрөл садан дотор байхгүй гэлээ.
    • 62   Тэгээд тэд түүнийг хэрхэн нэрлэхийг хүсэж байна гэж эцэг рүү нь дохив.
    • 63   Тэгтэл тэр бичгийн самбар гуйж, Түүний нэр бол Иоаннис гэж бичжээ. Тэгэхэд нь бүгд гайхлаа.
    • 64   Гэтэл тэр даруй түүний ам нээгдсэн бөгөөд хэл нь суларч улмаар ярьж, Шүтээнийг магтав.
    • 65   Тэгэхэд ойр хавьд нь амьдардаг бүгдийн дээр айдас ирлээ. Мөн энэ бүх яриа Иудаиагийн бүх уулархаг нутгаар яригдлаа.
    • 66   Тэгэхэд үүнийг сонссон бүхэн зүрх сэтгэлдээ тогтоож, Энэ хүүхэд хэн болох юм бол! Мөн Эзэний мутар түүнтэй хамт байсан гэлцэв.
    • 67   Тэгтэл эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүргэгдэж улмаар эш үзүүлэн,
    • 68   Израйлийн Эзэн Шүтээн магтагдаг. Учир нь тэр хүрэлцэн ирж, өөрийн ард түмнийг зольж авсан.
    • 69   Мөн авралын эврийг бидэнд зориулж өөрийн зарц Давийдийн гэрт
    • 70   яг л дэлхий үүссэнээс хойш байсан ариун эш үзүүлэгч нарынхаа амаар тэр хэлснийхээ дагуу босгосон.
    • 71   Энэ нь бид дайснуудаасаа бас биднийг үзэн яддаг бүгдийн гараас аврагдах ёстойн тулд,
    • 72   бидний эцэг өвгөдөд амласан өршөөлөө гүйцэтгэхийн тулд мөн ариун гэрээгээ санахын тулд юм.
    • 73   Уг гэрээ буюу амлалтыг бидний эцэг Аврахаамд амласан нь
    • 74   бид дайснуудынхаа гараас чөлөөлөгдсөнөөр өөрт нь айдасгүйгээр
    • 75   өөрийнх нь өмнө ариун бас зөв байдал дотор амьдралынхаа бүх өдрүүдэд үйлчлэхийг тэр бидэнд соёрхохын тулд юм.
    • 76   Улмаар хүү минь, чи Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэгдэнэ. Учир нь чи Эзэний замуудыг бэлтгэхээр түүний нүүрний өмнө явна.
    • 77   Ингэхдээ авралын тухай мэдлэгийг түүний ард түмэнд гэмүүдийнх нь уучлалтаар дамжуулан,
    • 78   бидний Шүтээний энэрэнгүй өршөөлөөр дамжуулан өгөх юм. Үүгээр өндрөөс үүрийн гэгээ бидэн дээр,
    • 79   харанхуй байдал дотор бас үхлийн сүүдэр дотор суугчдад гэрэл өгөхөөр, бидний хөлийг амар тайвны зам руу хөтлөхөөр зочиллоо гэв.
    • 80   Тэгээд мөнөөх хүү өсөж, сүнсээр хүчирхэгжин, Израйльд өөрийн ил харагдалтын өдрийг хүртэл цөл газруудад байсан юм.
  • King James Version (kjv)
    • Active Persistent Session:

      To use a different persistent session key, simply add it above, and click the button below.

      How This All Works

      Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.

      However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.

      Please Keep Your Favourite Verse Private

      Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.

      The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.

    • Loading...
  • Mongolian King James Version (monkjv - 1.4)

    2020-04-03

    Mongolian (mn)

    Mongolian King James Version
    The New Testament
    Copyright © 2011-2015 Mongolian Team
    Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
    Tel: 9919-8221
    http://www.mongolianteam.org/

    Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.

    • Encoding: UTF-8
    • Direction: LTR
    • LCSH: Bible.Mongolian
    • Distribution Abbreviation: MonKJV

    License

    Copyrighted; Permission to distribute granted to CrossWire

    Source (OSIS)

    http://www.mongolianteam.org/

    history_1.0
    (2012-02-25) Initial release
    history_1.1
    (2012-02-29) Added Galatians
    history_1.2
    (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
    history_1.3
    (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
    history_1.4
    (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Basic Hash Usage Explained

At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.

We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.

Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.

Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.

Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.

The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.

We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.

Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.

Favourite Verse

You should select one of your favourite verses.

This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.

This is currently the active session key.

Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.

Luke 1:

Sharing the Word of God with the world.
  • Share Text
    ...
  • Share Link

Luke 1:1

Tagging this verse.

The active verse selected text should load here.

Active

Available Tags

Drag and drop the desired tag from the available ones to the active area.

To un-tag a verse, drag and drop the desired tag from active to the available tags area.

Edit Tag

Create Tag

Luke 1:1

Notes on this verse.

The active verse selected text should load here.