Skip to main content
  • WORD Research this...
    Mark 14
    •   Хоёр өдрийн дараа Дээгүүр өнгөрөх болон Исгээгүй талхны баяр болох байлаа. Тэгээд ахлах тахилч нар болон бичээчид түүнийг башир аргаар хэрхэн бариад, алуулж болохыг эрэлхийлжээ.
    •   Гэвч тэд, Баяраар л биш шүү. Эс бөгөөс ард түмний үймээн болно гэв.
    •   Тэгэхэд тэр Витаниад, уяман өвчтэй Сиймоны гэрт байжээ. Түүнийг хажуулан хооллож байхад гөлтгөнө савтай асар үнэтэй жинхэнэ наардосын анхилуун тостой нэгэн эмэгтэй ирээд, саваа хагалж, тосыг нь түүний толгой дээр цутгав.
    •   Гэтэл зарим хүн дотроо эгдүүцэж байсан бөгөөд, Анхилуун тосны ийм гарз юунд хийнэ вэ?
    •   Яагаад гэвэл энэ нь гурван зуу гаруй динаарионоор зарагдаж, ядууст өгөгдөж болох байсан гэв. Тэгээд тэд эмэгтэйн эсрэг бувтналджээ.
    •   Харин Есүс, Түүнийг орхи. Та нар яагаад түүнд төвөг удна вэ? Тэр надад сайн үйл хийлээ.
    •   Учир нь ядуус үргэлж та нартай байдаг. Тиймээс та нар хүссэн үедээ тэдэнд сайныг хийж болно. Харин би та нарт үргэлж байхгүй.
    •   Тэр эмэгтэй юу чадахаа хийлээ. Тэрээр оршуулганы төлөө миний биеийг тослохоор наана нь ирсэн юм.
    •   Үнэхээр би та нарт хэлье. Энэ сайн мэдээ даян дэлхийн хаана тунхаглагдана тэнд энэ эмэгтэйн хийсэн зүйл түүнийг дурсахуйн төлөө бас яригдана гэв.
    • 10   Тэгэхэд арван хоёрын нэг Иудаас Искариотис түүнийг ахлах тахилч нарт тушаахын тулд тэдэн рүү явлаа.
    • 11   Гэтэл тэд сонсоод баярлан, түүнд мөнгө өгөхөөр амлажээ. Тэгээд тэр түүнийг хэрхэн тушаах боломжийг эрэлхийллээ.
    • 12   Улмаар Исгээгүй талхны баярын эхний өдөр дээгүүр өнгөрөхийн хургыг нядлах үед шавь нар нь түүнд, Та дээгүүр өнгөрөхийн зоогийг идэхийн тулд биднийг хаана очиж, бэлдээсэй гэж хүсэж байна вэ? гэв.
    • 13   Тэгээд тэрбээр шавь нарынхаа хоёрыг нь илгээж тэдэнд, Та нар хот руу яв. Тэгэхэд усны сав барьсан нэгэн эр та нартай тааралдана. Түүнийг дага.
    • 14   Тэгээд тэр хаашаа орно, гэрийн эзэнд нь та нар, Зочдын өрөө хаана байна вэ? Тэнд би шавь нартайгаа дээгүүр өнгөрөхийн зоогийг иднэ гэж багш хэлсэн гэж хэл.
    • 15   Тэгэхэд тавилгажуулж бэлдсэн дээд талын том өрөөг та нарт тэр үзүүлнэ. Бидэнд зориулж тэнд бэлтгэ гэлээ.
    • 16   Тэгээд шавь нар нь цааш явж улмаар хотод ирээд, өөрсдөд нь хэлсэнчлэн олоод, дээгүүр өнгөрөхт бэлтгэв.
    • 17   Улмаар орой нь тэрбээр арван хоёрын хамт ирлээ.
    • 18   Тэгээд тэд суугаад идэж байх зуур Есүс, Үнэхээр би та нарт хэлье. Надтай хамт идэж байгаа та нарын нэг надаас урвана гэв.
    • 19   Тэгэхэд тэд гунигтай болж эхлэн, нэг нэгээрээ түүнд, Би юү? бас өөр нэг нь, Би юү? гэцгээв.
    • 20   Харин тэр хариулж тэдэнд, Надтай хамт нэг саванд гар дүрдэг арван хоёрын нэг нь.
    • 21   Хүмүүний Хүү үнэхээр өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явдаг. Харин өөрөөр нь хүмүүний Хүү тушаагдах тэр хүн гаслантай яа! Тэр хүн төрөөгүй байсан бол түүнд сайн байхсан гэв.
    • 22   Тэгээд тэднийг идэх зуур Есүс талх авч ерөөгөөд, хугалж улмаар тэдэнд өгөөд, Май, ид. Энэ бол миний бие гэлээ.
    • 23   Дараа нь аягатайг авч талархчихаад, тэдэнд өгчээ. Тэгтэл бүгд үүнээс уув.
    • 24   Тэгэхэд нь тэр тэдэнд, Энэ бол олны төлөө урсаж буй шинэ гэрээний миний цус.
    • 25   Үнэхээр би та нарт хэлье. Би Шүтээний хаанчлалд усан үзмийн жимсийг шинээр уух тэр өдрийг хүртлээ үүнээс дахин уухгүй гэлээ.
    • 26   Тэгээд тэд магт дуу дуулчихаад, Чидуны уул руу явлаа.
    • 27   Тэгэхэд Есүс тэдэнд, Энэ шөнө надаас болоод та нар бүгд бүдрүүлэгдэнэ. Учир нь, Би хоньчинг цохино. Тэгэхэд хонин сүрэг тараагдана хэмээн бичигдсэн байдаг.
    • 28   Гэвч би босгогдсоныхоо дараа Галийлд та нараас өмнө очно гэв.
    • 29   Гэтэл Пээтрос түүнд, Бүгд бүдрүүлэгдэх байлаа ч би лав биш гэлээ.
    • 30   Тэгэхэд нь Есүс түүнд, Үнэхээр би чамд хэлье. Чи намайг энэ өдөр, бүр энэ шөнө азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө гурвантаа үгүйсгэнэ гэв.
    • 31   Харин тэр эрс шийдэмгийгээр, Хэрэв би тантай хамт үхэх ёстой болсон ч таныг хэзээ ч үгүйсгэхгүй гэлээ. Бүгд бас ингэж хэлжээ.
    • 32   Тэгээд тэд Гетсиманий гэдэг газарт ирэв. Улмаар тэр шавь нартаа, Намайг гуйлт хийх зуур та нар эндээ сууж бай гэлээ.
    • 33   Тэгээд өөртэйгөө хамт Пээтрос, Иакоов, Иоаннис нарыг авч явав. Улмаар тэр маш их түгшсэн бөгөөд түүнд маш хүнд болж эхэлжээ.
    • 34   Тиймээс тэдэнд, Миний сэтгэл үхэлд хүрэм их харуусалтай байна. Та нар эндээ үлд. Бас сонор сэргэг бай гэв.
    • 35   Улмаар тэр жаахан цааш яваад, газар унаж, боломжтойсон бол энэ цаг өөрөөс нь өнгөрөөсэй хэмээн гуйлт хийжээ.
    • 36   Тэгээд тэр, Ааваа, Эцэг минь, танд бүх зүйл боломжтой. Энэ аягыг надаас зайлуулаач. Гэхдээ миний юу хүсэж байгаагаар биш, харин таны юу хүсч буйгаар болог гэв.
    • 37   Дараа нь тэр ирээд, тэднийг унтаж байхыг олж хараад Пээтрост, Сиймон, чи унтаж байна уу? Ганц цаг сэрүүн байж чадсангүй юу?
    • 38   Та нар сорилтонд орчихгүйн тулд сонор сэргэг бай бас гуйлт хий. Сүнс үнэхээр бэлэн харин махбод сул дорой байна гэлээ.
    • 39   Улмаар тэр дахин явж, гуйлт хийсэн бөгөөд адил үгсийг хэлжээ.
    • 40   Тэгээд тэр буцаж ирэх үедээ тэднийг дахиад унтаа байхыг олж харав. (Учир нь тэдний нүд хүндэрсэн байжээ.) Тэгэхэд тэд түүнд юу хариулахаа мэдэхгүй байлаа.
    • 41   Улмаар тэр гурав дахь удаагаа ирээд тэдэнд, Одоо унт, амар. Хангалттай. Цаг нь боллоо. Ажигтун, хүмүүний Хүү гэмтнүүдийн гарт тушаагдаж байна.
    • 42   Бос, явцгаая. Ажигтун, надаас урвагч ойрхон байна гэв.
    • 43   Ийнхүү түүнийг ярьж байх зуур тэр даруй арван хоёрын нэг болох Иудаас ахлах тахилч нар, бичээчид болон ахлагч нараас илгээсэн сэлэм, шийдэмтэй үй олон хүний хамт ирлээ.
    • 44   Харин түүнээс урвагч, Би хэнийг үнсэнэ тэр нөгөө хүн шүү. Түүнийг бариад, хамгаалалттай авч яв гэж тэдэнд дохио өгсөн байжээ.
    • 45   Тэгээд тэр ирэнгүүтээ шууд түүн рүү очоод, Раввий, раввий гээд түүнийг үнсэв.
    • 46   Тэгэхэд нь тэд түүн рүү гараа сунгаад, түүнийг барилаа.
    • 47   Гэтэл дэргэд нь зогсож байсан тэдний нэг нь илд сугалан, тэргүүн тахилчийн боол руу дайрч улмаар чихийг нь тастав.
    • 48   Тэгэхэд нь Есүс хариулж тэдэнд, Намайг барихын тулд дээрэмчний эсрэг мэт сэлэм, шийдэмтэй ирээ юү?
    • 49   Би өдөр бүр сүм дотор зааж сурган та нартай хамт байсан. Тэгэхэд та нар намайг бариагүй. Гэвч бичвэрүүд биелэгдэх ёстой юм гэлээ.
    • 50   Тэр үед бүгд түүнийг орхин зугтжээ.
    • 51   Тэгэхэд нүцгэн биендээ маалинган хувцас нөмөрсөн нэг залуу тэнд түүнийг дагаж явсан бөгөөд залуус түүнийг барьж авлаа.
    • 52   Тэгэхэд нь тэр маалинган хувцсаа орхиод, тэднээс нүцгэн зугтаав.
    • 53   Улмаар тэд Есүсийг тэргүүн тахилч руу аваачжээ. Тэгэхэд түүнтэй хамт ахлах тахилч нар, ахлагч нар мөн бичээчид бүгд цугласан байлаа.
    • 54   Тэгэхэд Пээтрос түүнийг бүр тэргүүн тахилчийн хашаа хүртэл алсуур дагажээ. Тэгээд тэр зарц нарын хамт сууж, өөрийгөө галд дулаацуулав.
    • 55   Харин ахлах тахилч нар болон зөвлөл бүхэлдээ Есүсийг үхэлд хүргэх түүний эсрэг мэдүүлэг хайсан боловч олсонгүй.
    • 56   Учир нь олон хүн түүний эсрэг худал гэрчилсэн боловч тэдний мэдүүлэг хоорондоо нийцсэнгүй.
    • 57   Тэгтэл нэг хүн босоод, түүний эсрэг худал гэрчилж,
    • 58   Бид түүний, Би гараар бүтээгдсэн энэ сүмийг нураагаад, гараар бүтээгдээгүй өөр сүмийг гурав хоногийн дотор барина гэхийг сонссон гэв.
    • 59   Гэсэн ч тэдний мэдүүлэг бас л хоорондоо тийн нийцсэнгүй.
    • 60   Тэгтэл тэргүүн тахилч голд зогсоод Есүсээс, Чи юу ч хариулахгүй юу? Энэ хүмүүс чиний эсрэг юу гэрчлээд байна? гэж асуув.
    • 61   Гэсэн ч тэр дуугүй байж, юу ч хариулсангүй. Тэргүүн тахилч түүнээс дахин асууж улмаар түүнд, Чи Ерөөгдсөн нэгний Хүү, Христ мөн үү? гэлээ.
    • 62   Тэгэхэд нь Есүс, Би мөн. Хүмүүний Хүү хүч чадлын баруун гар талд заларч буйг бас тэнгэрийн үүлс дунд ирж буйг та нар харах болно гэв.
    • 63   Тэгтэл тэргүүн тахилч хувцсаа ураад, Бидэнд цаашид гэрчүүдийн хэрэг юу байна?
    • 64   Та нар шүтээнийг доромжлохуйг сонслоо. Та нар юу гэж бодож байна? гэв. Тэгэхэд нь бүгд түүнийг үхлийн буруутай хэмээн яллалаа.
    • 65   Тэгтэл зарим нь түүн рүү нулимж, нүүрийг нь бүтээж, түүнийг нударгалж улмаар, Эш үзүүлээдэх гэж түүнд хэлж эхлэв. Мөн зарц нар түүнийг алгаараа цохижээ.
    • 66   Тэгээд Пээтросыг доор хашаан дотор байхад тэргүүн тахилчийн шивэгчдийн нэг ирлээ.
    • 67   Улмаар тэрээр дулаацаж буй Пээтросыг хараад, түүн рүү ширтэн, Тэгэхэд та ч бас Назаретийн Есүстэй хамт байсан гэв.
    • 68   Харин тэр, Би чиний юу хэлээд байгааг мэдэхгүй бас ойлгох ч үгүй байна гэж үгүйсгээд, үүдний хэсэг рүү явжээ. Тэгтэл азарган тахиа донгодлоо.
    • 69   Улмаар мөнөөх шивэгчин түүнийг дахин хараад, хажуудаа зогсож байсан хүмүүст, Энэ тэдний нэг мөн гэж хэлж эхлэв.
    • 70   Гэвч тэр дахиад л үгүйсгэлээ. Тэгээд хэсэг хугацааны дараа түүний дэргэд зогсож байсан хүмүүс Пээтрост дахиад, Чи гарцаагүй тэдний нэг. Учир нь чи Галийл хүн бөгөөд яриа чинь адилхан байна гэв.
    • 71   Харин тэр, Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй хэмээн хараан бас тангараглаж эхэллээ.
    • 72   Тэгтэл азарган тахиа хоёр дахь удаагаа донгоджээ. Тэгэхэд нь Пээтрос, Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ гэж Есүсийн өөрт нь хэлсэн үгийг санав. Тэгээд тэр үүнийг бодохдоо цурхиран уйллаа.
  • King James Version (kjv)
    • Active Persistent Session:

      To use a different persistent session key, simply add it above, and click the button below.

      How This All Works

      Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.

      However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.

      Please Keep Your Favourite Verse Private

      Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.

      The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.

    • Loading...
  • Mongolian King James Version (monkjv - 1.4)

    2020-04-03

    Mongolian (mn)

    Mongolian King James Version
    The New Testament
    Copyright © 2011-2015 Mongolian Team
    Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
    Tel: 9919-8221
    http://www.mongolianteam.org/

    Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.

    • Encoding: UTF-8
    • Direction: LTR
    • LCSH: Bible.Mongolian
    • Distribution Abbreviation: MonKJV

    License

    Copyrighted; Permission to distribute granted to CrossWire

    Source (OSIS)

    http://www.mongolianteam.org/

    history_1.0
    (2012-02-25) Initial release
    history_1.1
    (2012-02-29) Added Galatians
    history_1.2
    (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
    history_1.3
    (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
    history_1.4
    (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Basic Hash Usage Explained

At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.

We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.

Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.

Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.

Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.

The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.

We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.

Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.

Favourite Verse

You should select one of your favourite verses.

This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.

This is currently the active session key.

Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.

Mark 14:

Sharing the Word of God with the world.
  • Share Text
    ...
  • Share Link

Mark 14:1

Tagging this verse.

The active verse selected text should load here.

Active

Available Tags

Drag and drop the desired tag from the available ones to the active area.

To un-tag a verse, drag and drop the desired tag from active to the available tags area.

Edit Tag

Create Tag

Mark 14:1

Notes on this verse.

The active verse selected text should load here.