-
WORD Research this...Mark 1
- 1 Шүтээний Хүү Есүс Христийн сайн мэдээний эхлэл нь
- 2 эш үзүүлэгч нараар, Ажигтун, би элчээ чиний нүүрний өмнө илгээнэ. Тэр чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ.
- 3 Цөлд хашгирагч нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ. Түүний жимүүдийг шулуун болго гэж бичигдсэнчлэн юм.
- 4 Иоаннис цөлд баптизм хийж мөн гэмүүдээс чөлөөлөлтийн төлөө гэмшин эргэлтийн баптизмыг тунхагладаг байв.
- 5 Тиймээс Иудаиагийн бүх нутгаас мөн Иерусалимаас хүмүүс түүн рүү очсон бөгөөд өөрсдийн гэмүүдийг хүлээн зөвшөөрч, бүгд түүгээр Иордан голд баптизм хийлгэжээ.
- 6 Харин Иоаннис тэмээний үс ноосоор хувцаслаж, ташаагаараа арьсан бүс зүүдэг байв. Мөн зэрлэг зөгийн бал болон царцаа иддэг байжээ.
- 7 Түүнчлэн тэр, Надаас аугаа нэгэн миний дараа ирнэ. Би түүний шаахайн үдээсийг тонгойж тайлах ч зохисгүй.
- 8 Үнэндээ би та нарт усаар баптизм хийсэн. Харин тэр та нарт Ариун Сүнсээр баптизм хийнэ гэж тунхагласан.
- 9 Улмаар тэр өдрүүдэд ийм явдал болжээ. Есүс Галийлийн Назаретаас ирж, Иорданд Иоаннисаар баптизм хийлгэв.
- 10 Тэгээд тэрбээр тэр даруй уснаас гарч ирэнгүүтээ тэнгэрүүд нээгдэхийг бас Сүнс тагтаа мэт өөрийнх нь дээр буухыг харлаа.
- 11 Тэгтэл тэнгэрээс, Чи бол миний хайртай Хүү. Би чамд ихэд тааламжтай гэх дуу хоолой гарав.
- 12 Тэгээд Сүнс түүнийг шууд цөл рүү туулаа.
- 13 Улмаар тэрбээр Сатаанд соригдон, дөч хоног цөлд байсан бөгөөд зэрлэг амьтдын дунд байв. Мөн элч нар түүнд үйлчилжээ.
- 14 Эдүгээ Иоаннисийг шоронд хийгдсэний дараа Есүс Галийлд ирж, Шүтээний хаанчлалын сайн мэдээг тунхаглан
- 15 улмаар, Цаг нь гүйцээгджээ. Шүтээний хаанчлал хаяанд байна. Та нар гэмшин эргэ бас сайн мэдээнд итгэ гэжээ.
- 16 Тэгээд тэрбээр Галийл тэнгисийн эргээр алхаж байхдаа тэнгист тор шидэж буй Сиймон болон түүний дүү Андреас нарыг харлаа. Учир нь тэд загасчид байжээ.
- 17 Улмаар Есүс тэдэнд, Та нар миний араас дага. Би та нарыг хүмүүний загасчид болгох болно гэв.
- 18 Тэгэхэд нь тэд торнуудаа шууд орхин, түүнийг дагалаа.
- 19 Тэгээд тэр тэндээс жаахан цааш яваад, Зеведаиосын Иакоов болон түүний дүү Иоаннис нарыг харав. Тэд ч бас завин дотор торнуудаа нөхөж байлаа.
- 20 Мөн тэр шууд тэднийг дуудав. Тэгэхэд нь тэд эцэг Зеведаиосоо хөлсний зарц нарын хамт завин дотор үлдээгээд, түүний араас явжээ.
- 21 Улмаар тэд Капернаум руу явлаа. Тэгээд тэрбээр шаббаат өдөр шууд синагогид орж, заан сургав.
- 22 Тэгэхэд хүмүүс түүний сургаалд мэл гайхлаа. Учир нь тэрбээр бичээчид шиг биш, эрх мэдэлтэй нэгний адил тэдэнд заан сургасан ажээ.
- 23 Тэгтэл тэдний синагогид бузар сүнстэй нэгэн эр байсан бөгөөд тэр,
- 24 Назаретийн Есүс ээ, биднийг орхиоч. Бид танд ямар хамаатай юм бэ? Та биднийг устгахаар ирээ юү? Би таны хэн болохыг, Шүтээний Ариун Нэгэн гэдгийг тань мэднэ гэж хашгирав.
- 25 Тэгэхэд Есүс түүнийг, Амаа хамхи. Тэгээд түүнээс гар гэж зандарлаа.
- 26 Тэгтэл бузар сүнс түүнийг татвалзуулан, чанга дуугаар орилоод, түүнээс гарч одов.
- 27 Тэгэхэд бүгд гайхсан учраас хоорондоо, Энэ чинь юу вэ? Ямар шинэ сургаал гээч нь энэ вэ? Учир нь тэр эрх мэдэлтэйгээр бузар сүнснүүдэд хүртэл тушаахад тэд түүнийг дуулгавартай дагах юм гэлцэв.
- 28 Эдүгээ түүний алдар цуу Галийлийн эргэн тойрны бүх нутгаар тэр даруй тархжээ.
- 29 Улмаар тэд синагогиос гараад, Иакоов болон Иоаннис нарын хамт Сиймон, Андреас хоёрын гэрт шууд оров.
- 30 Гэтэл Сиймоны эхнэрийн ээж халууран хэвтэж байлаа. Тэгэхэд тэд эмэгтэйн талаар шууд түүнд хэлжээ.
- 31 Тэгтэл тэр очиж, эмэгтэйг гараас нь бариад босготол халуун түүнийг тэр даруй орхисон бөгөөд эмэгтэй тэдэнд үйлчиллээ.
- 32 Улмаар орой болж, нар жаргахад хүмүүс өвчтэй бүх хүнийг мөн чөтгөрүүдэд эзэмдүүлэгсдийг түүн дээр авчирчээ.
- 33 Тэгэхэд хот даяараа үүдэнд нь цугласан байв.
- 34 Тэгээд тэр янз бүрийн өвчтэй олон хүнийг эдгээж, олон чөтгөрийг зайлуулжээ. Тэгэхэд чөтгөрүүд түүнийг таньж байсан учраас тэр тэдэнд ярихыг зөвшөөрсөнгүй.
- 35 Тэгээд өглөө эрт үүр цайхаас өмнө тэр босож яваад, зэлүүд газар очин, тэнд гуйлт хийв.
- 36 Тэгэхэд нь Сиймон болон түүнтэй хамт байсан хүмүүс араас нь мөшгөлөө.
- 37 Улмаар тэд түүнийг олоод түүнд, Бүгд таныг хайж байна гэжээ.
- 38 Тэгтэл тэр тэдэнд, Зэргэлдээх суурингууд руу явцгаая. Тэгвэл би тэнд ч бас номлох болно. Учир нь би үүний төлөө ирсэн гэлээ.
- 39 Тэгээд тэрбээр Галийл даяар синагогиудад нь номлож мөн чөтгөрүүдийг зайлуулжээ.
- 40 Тэгтэл уяман өвчтэй нэг хүн түүн дээр ирээд, түүнд өвдөг сөгдөн, түүнээс хичээнгүйлэн гуйж түүнд, Хэрэв та хүсвэл намайг цэвэр болгож чадна гэв.
- 41 Тэгэхэд нь Есүс өрөвдөж, гараа сунган түүнд хүрээд, Би хүсэж байна. Чи цэвэр бол гэж түүнд хэллээ.
- 42 Тийнхүү түүнийг хэлэнгүүт уяман өвчин түүнээс тэр даруй зайлж улмаар тэр цэвэр болгогдов.
- 43 Тэгээд тэр түүнд хатуу сануулаад, түүнийг шууд явуулахдаа
- 44 түүнд, Чи хэнд ч юу ч хэлэхгүй байхыг анхаар. Харин замаараа яваад, тахилчид өөрийгөө харуул. Тэгээд тэдэнд гэрчлэл болгохын тулд өөрийнхөө цэвэр болгогдолтын төлөө Мошээгийн тушаасан зүйлсийг өргө гэв.
- 45 Гэтэл тэр яваад, болсон явдлыг улам их тараан тунхаглаж эхлэв. Тиймээс Есүс уг хот руу цаашид ил орж чадахгүй харин гадна нь эзгүй газруудад байх болжээ. Гэсэн ч хүмүүс түүн рүү зүг бүрээс ирэв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.