-
WORD Research this...Mark 6
- 1 Улмаар тэр тэндээс яваад, нутагтаа ирэв. Тэгэхэд шавь нар нь түүнийг дагажээ.
- 2 Тэгээд шаббаат өдөр болоход тэр синагогид заан сургаж эхлэв. Тэгэхэд сонсож байсан олон алмайран гайхаж, Энэ хүн хаанаас эдгээр зүйлтэй болчихоо вэ? Түүнд өгөгдсөн энэ мэргэн ухаан юу гээч вэ? Учир нь ийм аугаа үйлсүүд хүртэл түүний гараар хийгдэж байх юм.
- 3 Энэ чинь Марийагийн хүү бас Иакоов, Иосийс, Иудаас ба Сиймон нарын ах нөгөө мужаан биш үү? Түүний эмэгтэй дүү нар бидэнтэй хамт энд байгаа биш үү? гэв. Ийнхүү тэд түүнд бүдэрчээ.
- 4 Харин Есүс тэдэнд, Эш үзүүлэгч өөрийн нутагт, төрөл садан дундаа болон орон гэрээсээ өөр газар хүндлэлгүй байдаггүй гэв.
- 5 Улмаар тэр цөөн өвчтэй хүн дээр гар тавьж эдгээснээс өөр аугаа үйлсийг тэнд хийж чадсангүй.
- 6 Тэгээд тэр тэдний үл итгэлээс болоод гайхав. Тиймээс тэр заан сургасаар эргэн тойрны тосгодоор явлаа.
- 7 Улмаар тэрбээр арван хоёрыг дуудан, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүр эрх мэдлийг өгөөд, тэднийг хоёр хоёроор нь илгээж эхлэв.
- 8 Тэгээд аян замдаа таягнаас өөр юу ч, бүсэндээ богц ч, талх ч, мөнгө ч авахгүй байхыг
- 9 гэхдээ шаахайгаа үдсэн байхыг мөн хоёр цамц өмсөхгүй байхыг тэдэнд тушаалаа.
- 10 Мөн тэр тэдэнд, Хаана ч бай, та нар нэг айлд ороод, тэр газраас явтлаа тэндээ бай.
- 11 Тэгээд хэн ч бай та нарыг хүлээж авахгүй бас сонсохгүй бол та нар тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөл доорх тоосоо сэгсэр. Үнэхээр би та нарт хэлье. Шүүлтийн өдөрт энэ нь Соодома, Гооморрагийн хувьд тэр хотоос илүү тэсвэрлэж болмоор байх болно гэв.
- 12 Тийнхүү тэд яваад, гэмшин эргэх ёстойг номложээ.
- 13 Мөн тэд олон чөтгөрийг зайлуулж, өвчтэй байсан олон хүнийг тосоор тосолсон бөгөөд тэднийг эдгээлээ.
- 14 Тэгтэл Ироодис хаан түүний тухай сонсов (яагаад гэвэл түүний нэр гадуур түгсэн байжээ). Улмаар тэр, Нөгөө Иоаннис Баптист үхэгсдээс босгогдсон байна. Тийм учраас аугаа үйлсүүд түүний дотор өөрсдийгөө харуулж байна гэлээ.
- 15 Бусад хүмүүс, Тэр бол Элийа бас бусад нь, Тэр бол эш үзүүлэгч эсвэл эш үзүүлэгч нарын нэг шиг байна гэжээ.
- 16 Харин үүнийг Ироодис сонсоод, Энэ бол миний толгойг нь авсан Иоаннис байна. Тэр үхэгсдээс босгогджээ гэв.
- 17 Учир нь Ироодис өөрөө дүү Фийлиппосынхоо эхнэр Иродиастай гэрлэсэн байсан тул түүнээс болоод хүн илгээн, Иоаннисийг барьж, түүнийг шоронд хүлсэн байжээ.
- 18 Учир нь Иоаннис Ироодист, Дүүгийнхээ эхнэрийг авах нь танд хуульд нийцгүй гэж хэлсэн аж.
- 19 Харин түүнд Иродиас хорсож, түүнийг алахыг хүсдэг байсан ч чадаагүй юм.
- 20 Учир нь Ироодис Иоаннисаас эмээдэг байсан бөгөөд түүнийг зөв шударга бас ариун хүн гэдгийг мэдэж, түүнийг хамгаалдаг байв. Бас тэр түүнийг сонсоод, олон зүйл хийдэг байжээ. Мөн түүнийг баяртайгаар сонсдог байлаа.
- 21 Тэгтэл Ироодис төрсөн өдрөөрөө өөрийн ихэс дээдэс, мянгатын дарга нар болон Галийлийн тэргүүлэгчдэд оройн зоог барьсан нь тохиромжтой өдөр болжээ.
- 22 Тэр үед мөнөөх Иродиасын охин ирж бүжиглээд, Ироодис болон түүнтэй хамт сууж байсан хүмүүст таалагджээ. Хаан охинд, Юу ч бай хүссэнээ надаас гуй. Би чамд өгье гэв.
- 23 Мөн тэр түүнд, Юу ч бай надаас гуй. Хаанчлалынхаа талыг ч болов би чамд өгнө гэж тангараглалаа.
- 24 Харин тэр охин яваад ээждээ, Би юу гуйх вэ? гэхэд нь тэр, Иоаннис Баптистийн толгойг гэжээ.
- 25 Тэгтэл охин шууд хаан дээр яаралтай ирээд, Яг одоо Иоаннис Баптистийн толгойг царан дээр надад өгөхийг би хүсэж байна гэж гуйлаа.
- 26 Тэгэхэд нь хаан ихэд гуниглав. Гэсэн ч тангарагаасаа мөн хамт сууж байсан хүмүүсээс болоод түүнд татгалзахыг хүссэнгүй.
- 27 Тэгээд хаан цаазлагчийг тэр даруй илгээн, түүний толгойг авчрахыг тушаав. Тэгэхэд нь тэр явж, шоронд толгойг нь авчээ.
- 28 Улмаар түүний толгойг царан дээр авчирч, түүнийг охинд өгөв. Тэгтэл охин түүнийг ээждээ өглөө.
- 29 Тэгэхэд түүний шавь нар энэ тухай сонсоод ирж, шарилыг нь аван, түүнийг булшинд тавьжээ.
- 30 Тэгээд төлөөлөгчид Есүс дээр цугларлаа. Улмаар юу хийснээ бас юу заан сургаснаа бүгдийг нь түүнд ярив.
- 31 Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар өөрсдөө эзгүй газарт тусдаа оч. Тэгээд жаахан амар гэлээ. Учир нь тэнд олон хүн ирж бас явдаг байжээ. Тиймээс тэдэнд хооллох боломж байдаггүй байв.
- 32 Тэгээд тэд тусдаа эзгүй газар луу завиар явлаа.
- 33 Тэгэхэд тэдний явахыг хүмүүс харсан бөгөөд олон хүн түүнийг таньж, бүх хотоос тийшээ явган гүйлдэн улмаар тэднээс урьтаж очжээ. Улмаар түүн рүү хамтдаа ирэв.
- 34 Тэгээд Есүс гарч ирэхдээ олон хүнийг харсан бөгөөд тэд хоньчингүй хонь мэт байсан тул тэдний төлөө өрөвдөх сэтгэл нь төрөв. Тиймээс тэрбээр олон зүйлийг тэдэнд заан сургаж эхэлжээ.
- 35 Улмаар аль хэдийн өдрийн ихэнх өнгөрсөн байхад шавь нар нь түүн дээр ирээд, Энэ бол эзгүй газар. Одоо өдрийн ихэнх нь өнгөрчихлөө.
- 36 Тэднийг явуулаач. Тэд эргэн тойрны нутаг болон тосгод руу явж, өөрсдөдөө талх худалдаж аваг. Учир нь тэдэнд идэх юм юу ч байхгүй байна гэв.
- 37 Тэгтэл тэр хариулж тэдэнд, Та нар тэдэнд идэх юм өг гэлээ. Тэгэхэд нь тэд түүнд, Бид явж, хоёр зуун динаарионы талх худалдаж аваад тэдэнд идүүлэхээр өгөх үү? гэв.
- 38 Харин тэр тэдэнд, Та нарт хэдэн талх байна вэ? Яваад хар гэлээ. Тэгэхэд тэд олж мэдээд, Тав бас хоёр загас байна гэв.
- 39 Тэгээд тэрбээр бүх хүнийг хэсэг хэсгээр нь ногоон зүлгэн дээр суулгахыг тэдэнд тушаалаа.
- 40 Тэгэхэд тэд зуугаараа, тавиараа эгнээ эгнээгээр суув.
- 41 Тэгээд тэрбээр таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд харан ерөөгөөд, талхнуудыг хугалж улмаар хүмүүсийн өмнө тавиулахын тулд шавь нартаа өглөө. Мөн хоёр загасыг ч бүх хүнд хүртээв.
- 42 Тэгээд бүгд идээд цаджээ.
- 43 Тэгэхэд тэд талхны хэсэг болон загасаар дүүрэн арван хоёр сагсыг авлаа.
- 44 Тийнхүү талхнаас идсэн хүмүүс нь таван мянга орчим эрчүүд байжээ.
- 45 Тэгээд тэрбээр хүмүүсийг тараах зуураа шавь нартаа завинд орж, нөгөө талд буй Витсайда руу явахыг даруй шаардлаа.
- 46 Тэгээд тэр тэднийг явуулчихаад, гуйлт хийхээр уул руу явжээ.
- 47 Улмаар үдэш болоход завь тэнгисийн дунд байсан бөгөөд тэр ганцаараа газар дээр байлаа.
- 48 Тэгээд тэрбээр арайхийн сэлүүрдэж буй тэднийг харав. Учир нь салхи тэдний эсрэг байжээ. Улмаар тэр шөнийн дөрөв дэх манааны үед тэнгис дээгүүр алхсаар тэдэн рүү ирж, дэргэдүүр нь өнгөрөх гэж байв.
- 49 Гэтэл тэд тэнгис дээгүүр алхаж буй түүнийг харахдаа сүнс гэж бодоод хашгирчээ.
- 50 Учир нь бүгд түүнийг харсан бөгөөд айн түгшив. Тиймээс тэрбээр тэр даруй тэдэнтэй ярьсан бөгөөд тэдэнд, Зоригтой бай. Би байна. Бүү ай гэлээ.
- 51 Тэгээд түүнийг завь руу тэдний зүг явахад салхи зогсжээ. Тэгэхэд нь тэд дотроо хэмжээлшгүй алмайран улмаар гайхлаа.
- 52 Учир нь тэд талхны тухай ойлгоогүй байжээ. Яагаад гэвэл тэдний зүрх сэтгэл хатуурсан байлаа.
- 53 Тэгээд тэд гатлаад, Геннисаретийн нутагт ирсэн бөгөөд эрэгт зогсжээ.
- 54 Улмаар тэднийг завинаас буухад хүмүүс түүнийг шууд таниад,
- 55 ойр хавийн бүх нутгаар гүйлдэн, түүнийг байгаа гэж сонссон газар луу өвчтэй хүмүүсийг дэвсгэр дээр нь авчирч эхлэв.
- 56 Тэгээд түүний очсон тосгон, хот, нутаг бүрт хүмүүс өвчтөнүүдийг зээлүүдэд хэвтүүлж байлаа. Улмаар ядаж хувцасныхаа хормойд тэднийг хүргээч гэж түүнээс хичээнгүйлэн гуйжээ. Ийнхүү түүнд хүрсэн болгон эдгэрчээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.