-
WORD Research this...Matthew 21
- 1 Тэгээд Иерусалим руу дөхөж явахдаа Чидуны уулан дахь Витфагийд ирэв. Улмаар Есүс хоёр шавиа илгээж
- 2 тэдэнд, Та нар өмнөө байгаа тосгон руу яв. Тэгээд уяатай илжиг бас түүнтэй хамт буй дудранг олно. Тайлаад надад авчир.
- 3 Тэр үед хэн нэг хүн та нарт юм хэлбэл, Эзэнд тэдний хэрэг байна гэж хэлээрэй. Тэгвэл тэр тэднийг шууд явуулна гэв.
- 4 Энэ бүхэн болсон нь эш үзүүлэгчээр,
- 5 Та нар Сионы охинд хэл. Ажигтун, чиний хаан даруухнаар бас илжиг болон илжигний төл дудран дээр суугаад чам руу ирж байна гэж хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд байжээ.
- 6 Тэгэхэд шавь нар явж, Есүсийн тэдэнд тушаасан дагуу гүйцэтгэв.
- 7 Тэгээд илжиг болон дудранг авчирч, дээр нь хувцаснуудаа тохоод, түүнийг дээр нь суулгажээ.
- 8 Тэгтэл үй олон хүн замаар хувцаснуудаа дэвссэн ажээ. Мөн бусад нь моднуудаас мөчир огтлон авч, замаар дэвсэв.
- 9 Тэгэхэд өмнө нь болон ард нь явж байсан бөөн хүн, Давийдийн Хүүд, Осаннаа. Эзэний нэрээр ирэгч нь ерөөлтэй еэ. Осаннаа хамгийн өндөрт гэж хашгиралджээ.
- 10 Улмаар түүнийг Иерусалимд ирэхэд, Энэ хэн бэ? хэмээн хот бүхэлдээ үймэлдлээ.
- 11 Тэгэхэд цугласан олон, Энэ бол Галийлийн Назаретийн эш үзүүлэгч Есүс гэцгээлээ.
- 12 Тэгээд Есүс Шүтээний сүм рүү орж, сүм дотор худалдаж бас худалдан авч байсан бүх хүнийг хөөн гаргав. Мөн мөнгө солигчдын ширээнүүд болон тагтаа зарагчдын суудлуудыг хөмөрлөө.
- 13 Улмаар тэдэнд, Миний өргөө гуйлтын өргөө хэмээн нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэв.
- 14 Тэгтэл сохор болон доголон хүмүүс сүм дотор түүн дээр ирлээ. Тэгэхэд нь тэр тэднийг эдгээв.
- 15 Гэтэл ахлах тахилч нар болон бичээчид түүний сүм дотор хийсэн гайхамшигт зүйлсийг мөн Давийдийн Хүүд, Осаннаа гэж хашгиралдах хүүхдүүдийг хараад асар их эгдүүцэж
- 16 улмаар түүнд, Тэдний юу хэлж байгааг сонсов уу? гэлээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд, Тийм ээ. Нялхас болон хөхүүл хүүхдүүдийн амнаас гарах магтаалыг та төгс болгосон гэдгийг та нар хэзээ ч уншаагүй юу? гэжээ.
- 17 Тэгээд тэр тэднийг орхин хотоос гарч, Витаниа руу явлаа. Улмаар тэндээ хоногложээ.
- 18 Эдүгээ тэрбээр өглөө нь хот руу буцахдаа өлсөв.
- 19 Тэгээд тэр замдаа нэгэн инжрийн модыг хараад, үүн рүү очлоо. Гэтэл тэндээс зөвхөн навчсаас өөр юу ч олсонгүй. Тиймээс түүнд, Үүнээс хойш чам дээр хэзээ ч жимс бүү ургаг гэв. Тэр даруй инжрийн мод хувхайрлаа.
- 20 Тэгтэл шавь нар үүнийг хараад, Инжрийн мод ямар хурдан хувхайрчихав аа! хэмээн гайхав.
- 21 Тэгэхэд Есүс хариулж тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол та нар зөвхөн инжрийн модонд үүнийг хийх төдийгүй бас энэ ууланд, Өргөгд тэгээд тэнгист хаягд гэвэл биелэгдэх болно.
- 22 Мөн та нар гуйлтандаа юуг ч бай итгэж гуйх аваас бүхнийг хүлээн авна гэлээ.
- 23 Тэгээд түүнийг сүмд ирэн зааж байхад ахлах тахилч нар болон ард түмний ахлагчид түүн дээр ирээд, Та ямар эрх мэдлээр эдгээрийг хийдэг юм бэ? Мөн танд энэ эрх мэдлийг хэн өгсөн юм бэ? гэв.
- 24 Тэгэхэд нь Есүс хариулж, тэдэнд, Би ч бас та нараас нэг зүйл асууя. Хэрэв та нар надад үүнийг хэлбэл эдгээрийг би ямар эрх мэдлээр хийдгээ та нарт бас хэлье.
- 25 Иоаннисийн баптизм хаанаас байсан бэ? Тэнгэрээс үү эсвэл хүмүүнээс үү? гэв. Тэгтэл тэд хоорондоо, Хэрэв бид, Тэнгэрээс гэж хэлбэл тэр бидэнд, Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ? гэнэ.
- 26 Харин, Хүмүүнээс гэж хэлбэл бүх хүн Иоаннисийг эш үзүүлэгч гэж үздэг учраас ард түмнээс айж байна хэмээн хэлэлцэв.
- 27 Тиймээс тэд Есүст, Бид мэдэхгүй гэж хариулжээ. Тэгэхэд нь тэр, Эдгээрийг би ямар эрх мэдлээр хийдгээ ч бас та нарт хэлэхгүй.
- 28 Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн эр хоёр хүүтэй байв. Тэр ууган хүү дээрээ очоод, Хүү минь, өнөөдөр миний усан үзмийн талбайд очиж ажилла гэв.
- 29 Тэр, Би хүсэхгүй байна гэж хариулжээ. Гэсэн ч тэр дараа нь гэмшсэн бөгөөд явжээ.
- 30 Улмаар тэр удаах дээрээ очоод мөн адил хэлжээ. Тэгтэл тэр, Би явъя, эзэнтэн гэж хариулсан боловч явсангүй.
- 31 Тэр хоёрын хэн нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд тэд түүнд, Ууган нь гэв. Есүс тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Татвар хураагчид болон биеэ үнэлэгчид Шүтээний хаанчлалд та нараас урьтаж орно.
- 32 Учир нь Иоаннис та нар луу зөв байдлын замаар ирсэн. Гэтэл та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид болон биеэ үнэлэгчид түүнд итгэсэн. Гэвч та нар үүнийг харсныхаа дараа түүнд итгэе гэж гэмшин эргээгүй.
- 33 Өөр зүйрлэл сонсогтун. Нэгэн гэрийн эзэн байжээ. Тэр усан үзмийн тариалан тарьж, үүнийгээ тойруулаад хашаа босгон, дотор нь дарсны тэвш ухаж, цамхаг барьжээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, холын улс руу явжээ.
- 34 Тэгээд жимсний цаг ойртоход тэндээс жимсээ авахаар боолуудаа тариаланчид руу явуулжээ.
- 35 Тэгтэл тариаланчид боолуудыг нь бариад, нэгийг нь зодож, нөгөөг нь алан, өөр нэгийг нь чулуугаар шидэв.
- 36 Дахиад, тэр эхнийхээсээ өөр олон боолыг илгээлээ. Гэтэл тэдэнд мөн адил үйлджээ.
- 37 Харин эцэст нь, Тэд миний хүүг хүндэлнэ гээд хүүгээ тэдэн рүү илгээв.
- 38 Гэтэл тариаланчид хүүг нь хараад хоорондоо, Энэ өв залгамжлагч нь байна. Нааш ирцгээ. Түүнийг алаад, өв хөрөнгийг нь эзэмшье гэв.
- 39 Тэгээд түүнийг бариад, усан үзмийн тариалангийн гадна гаргаж алжээ.
- 40 Тэгвэл мөнөөх усан үзмийн тариалангийн эзэн ирээд, тэр тариаланчдыг яах вэ? гэв.
- 41 Тэд түүнд, Хорон муу нөгөө хүмүүсийг тэр хэрцгийгээр устгаад, түүнд жимсийг нь улирал улиралд нь өгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээслүүлнэ гэжээ.
- 42 Есүс тэдэнд, Барилгачдын голсон чулуу булангийн анхдагч болдог. Энэ нь Эзэний ажил бөгөөд бидний нүдэнд гайхамшигтай байдаг гэснийг Бичвэрүүдээс та нар хэзээ ч уншаагүй юу?
- 43 Тийм учраас би та нарт хэлье. Та нараас Шүтээний хаанчлал авагдаж, эндээс жимс гаргах үндэстэнд өгөгдөнө.
- 44 Тийнхүү энэ чулуун дээр унах хэн боловч хэмхэрнэ. Харин энэ нь хэн дээр унана, түүнийг нунтаг болгон бутаргана гэлээ.
- 45 Тэгэхэд ахлах тахилч нар болон Фарисачууд түүний зүйрлэлүүдийг сонсоод, өөрсдийнх нь тухай ярьсныг ойлгов.
- 46 Тэгээд тэд түүнийг барихыг эрмэлзсэн ч цугласан олноос айлаа. Яагаад гэвэл тэд түүнийг эш үзүүлэгч гэж үздэг байжээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.