-
WORD Research this...Acts 7
- 1 Тэр үед тэргүүн тахилч, Эдгээр нь ийм юм уу? гэлээ.
- 2 Тэгэхэд нь тэр, Эрчүүд, ахан дүүс, эцэг өвгөд өө, сонсооч. Бидний эцэг Аврахаамыг Хараанд суурьшихаас өмнө Месопотамиад байхад нь яруу алдрын Шүтээн түүнд үзэгдсэн.
- 3 Улмаар түүнд, Нутгаасаа бас төрөл саднаасаа яв. Тэгээд миний чамд харуулах тэр нутагт оч гэсэн.
- 4 Тэгэхэд нь тэрбээр Касдиймчуудын нутгаас гарч, Хараанд суурьшжээ. Тэгээд түүний эцгийг нас барахад тэрбээр түүнийг тэндээс та нарын эдүгээ суурьшиж байгаа нутаг, энэ газар луу нүүлгэсэн.
- 5 Улмаар энд ямар ч өв, тэр ч байтугай хөл тавихын чинээг ч түүнд өгөөгүй. Гэсэн ч тэрбээр түүнийг хүүхэдгүй байхад нь түүнд болон түүний дараагийн үр удамд үүнийг эзэмшил болгон өгнө гэж амласан.
- 6 Мөн түүний үр удам харь нутагт түр суурьших бөгөөд тэд тэднийг дөрвөн зуун жил боолчилж улмаар ёрын муу хандана гэдэг талаар нь Шүтээн хэлсэн.
- 7 Тэгээд тэднийг боолчлох тэрхүү үндэстэнг би шүүнэ. Мөн үүний дараа тэд гарч улмаар энэ газарт надад үйлчилнэ гэж Шүтээн хэлсэн.
- 8 Мөн тэрбээр хөвч хөндөлтийн гэрээг түүнд өгсөн. Улмаар үүний дараа Аврахаам Ицхаакийг төрүүлсэн бөгөөд найм дахь өдөр нь түүний хөвчийг хөнджээ. Ицхаак Иакоовыг улмаар Иакоов арван хоёр өвөг дээдсийг төрүүлсэн.
- 9 Тэгээд энэхүү өвөг дээдэс атаархалд автан, Иосээфийг Египет рүү худалджээ. Гэвч Шүтээн түүнтэй хамт байсан.
- 10 Улмаар түүнийг бүх гай зовлонгуудаас нь чөлөөлж, түүнд таалал ба мэргэн ухааныг Египетийн хаан Фараоны өмнө өгчээ. Тэгэхэд тэр нь түүнийг Египетийн болон бүх өргөөнийхөө дээрх захирагч болгосон юм.
- 11 Эдүгээ Египет болон Кнааны бүх нутгийн дээр өлсгөлөн, маш их гай зовлон иржээ. Тэгэхэд бидний эцэг өвгөд хоол хүнс олоогүй.
- 12 Харин Иакоов Египетэд үр тариа байна гэж дуулаад, бидний эцэг өвгөдийг эхний удаа явуулсан.
- 13 Тэгээд хоёр дахь удаад нь Иосээф өөрийгөө ахан дүүстээ таниулсан. Мөн Иосээфийн төрөл садан Фараонд танил болгогдсон.
- 14 Тэр үед Иосээф үг илгээж, өөрийн аав Иакоов болон өөрийн бүх хамаатан далан таван сэтгэлийг дуудав.
- 15 Тийнхүү Иакоов Египет рүү уруудаж очив. Мөн тэр болон бидний эцэг өвгөд нас барж
- 16 улмаар Шэхээм рүү зөөгдөн, Аврахаамын тодорхой мөнгөн дүнгээр Шэхээмийн эцэг Эммоорын хөвгүүдээс худалдаж авсан булшинд нь тавигдсан билээ.
- 17 Харин Аврахаамд Шүтээний тангарагласан мөнөөх амлалтын хугацаа ойртож байх үед ард түмэн Египетэд,
- 18 Иосээфийг мэддэггүй өөр нэгэн хаан тэнд гарч ирэх хүртэл өсөж бас үржсэн.
- 19 Тэр нь бидний төрөл садантай башир аргаар харьцаж, бидний эцэг өвгөд балчир хүүхдүүдээ амьдруулахгүйн тулд тэднийг гаргаж хаяхад хүргэхийн тулд тэдэнд ёрын муу хандсан.
- 20 Тэр цаг үед Мошээ төрсөн бөгөөд их хөөрхөн байжээ. Улмаар эцгийнхээ гэрт гурван сар бойжсон.
- 21 Тэгээд тэр гаргаж хаягдахад нь Фараоны охин авч, түүнийг өөрийн хүү болгон бойжуулжээ.
- 22 Улмаар Мошээ Египетчүүдийн бүх мэргэн ухаанд сургагдсан. Тэгээд үгст бас үйл хэрэгт хүчирхэг байсан.
- 23 Улмаар тэрбээр дөчин нас гүйцэд хүрэх үед өөрийн ахан дүүс Израйлийн хүүхдүүдийг эргэж очих хүсэл түүний зүрх сэтгэлд төрөв.
- 24 Тэгээд тэдний нэг нь шударга бусаар зовж байгааг хараад түүнийг өмөөрч улмаар дарлагдсан түүний өшөөг аван, уг Египет хүнийг цохижээ.
- 25 Учир нь өөрийнх нь гараар Шүтээн тэднийг хэрхэн чөлөөлөхийг ахан дүүс нь ойлгоно байх гэж тэр бодсон. Гэвч тэд ойлгоогүй юм.
- 26 Тэгээд дараа өдөр нь зодолдож буй хүмүүст тэр харагдаж, тэднийг амар тайван руу хандуулахыг хүсэн, Эрчүүд ээ, та нар бол ахан дүүс. Юунд нэг нэгэндээ бурууг үйлдэнэ вэ? гэсэн.
- 27 Тэгтэл ойрын хүндээ бурууг үйлдсэн нь түүнийг цааш нь түлхээд, Хэн чамайг бидний дээрх захирагч бас шүүгч болгосон юм бэ?
- 28 Чи өчигдөр тэр Египет хүнийг алсан шигээ намайг алахыг хүсэж байна уу? гэлээ.
- 29 Тэгэхэд нь энэ үгнээс болоод Мошээ зугтаж улмаар Мидианы нутагт харь хүн болж, тэнд хоёр хүү төрүүлсэн.
- 30 Тэгээд дөчин жил өнгөрөхөд түүнд Эзэний элч Синай уулын цөлд нэгэн бутанд галын дөлөн дунд үзэгдлээ.
- 31 Мошээ үүнийг харахдаа уг үзэгдэлд гайхав. Тэгээд үүнийг харахаар ойртоход нь Эзэний дуу хоолой ирж түүнд,
- 32 Би бол чиний эцэг өвгөдийн Шүтээн, Аврахаамын Шүтээн, Ицхаакийн Шүтээн, Иакоовын Шүтээн гэв. Тэгэхэд нь Мошээ дагжин чичирч, харж зүрхэлсэнгүй.
- 33 Тэгтэл Эзэн түүнд, Хөлнөөсөө шаахайгаа тайл. Учир нь чиний зогсож байгаа энэ газар бол ариун газар юм.
- 34 Би харсан, би Египетэд байгаа хүмүүсийнхээ зовлонг харсан. Бас тэдний ёололтыг сонссон. Тэгээд би тэднийг чөлөөлөхөөр бууж ирээд байна. Тиймээс одоо нааш ир, би чамайг Египет рүү илгээнэ гэлээ.
- 35 Хэн чамайг захирагч бас шүүгч болгосон юм бэ? хэмээн тэдний үгүйсгэж байсан энэхүү Мошээг Шүтээн удирдагч, чөлөөлөгч болгохоор бутан дунд түүнд үзэгдсэн элчийн гараар илгээсэн.
- 36 Тэрбээр Египетийн нутагт бас Улаан тэнгист мөн дөчин жил цөлд гайхамшгууд болон шинж тэмдгүүдийг үзүүлснийхээ дараа тэднийг гаргаж авчирсан.
- 37 Энэ бол Израйлийн хүүхдүүдэд, Над шиг нэгэн эш үзүүлэгчийг Эзэн та нарын Шүтээн ахан дүүсээс чинь та нарт босгоно. Та нар түүнийг сонсоно гэж хэлсэн тэрхүү Мошээ юм.
- 38 Энэ бол Синай ууланд өөртэй нь ярьсан тэрхүү элчтэй хамт цөл дэх чуулган дотор мөн бидний эцэг өвгөдтэй хамт байсан тэр хүн юм. Тэр бидэнд өгөхөөр амьд үгсийг хүлээн авчээ.
- 39 Бидний эцэг өвгөд түүнд дуулгавартай байхыг хүсэлгүй харин өөрсдөөсөө түлхсэн. Улмаар тэд зүрх сэтгэл дотроо Египет рүү буцаж
- 40 Ахароонд, Бидний өмнө явах шүтээнүүдийг бидэнд хийж өг. Учир нь биднийг Египетийн нутгаас авч гарсан энэ Мошээд юу тохиолдсоныг нь бид мэдэхгүй гэсэн.
- 41 Тэгээд тэр өдрүүдэд тэд нэгэн тугал хийж улмаар уг дүрсэнд тахил өргөөд, өөрсдийн гарын үйл хэрэгт баярлан хөөрөв.
- 42 Тэгэхэд нь Шүтээн тэднээс эргэж, тэнгэрийн эрхэст үйлчлэг гээд тэднийг тушаажээ. Энэ нь эш үзүүлэгч нарын номонд, Израйлийн гэр бүл ээ, та нар дөчин жил цөлд нядалсан мал, тахилуудыг надад өргөсөн биш үү?
- 43 Тийм ээ, та нар Моолэхын асрыг бас өөрсдийн шүтээн Кийуны одыг мөн мөргөхөөр өөрсдөө хийсэн тэдгээр дардсуудыг авсан. Тиймээс би та нарыг Вавилооны чанад руу цөлнө гэж бичигдсэнчлэн ажээ.
- 44 Тэрбээр Мошээтэй ярьж байхдаа харсан загварынхаа дагуу хий гэж тушаасны дагуух гэрчлэлийн асар эцэг өвгөдөд маань цөлд байсан.
- 45 Үүнийг хожим нь гарч ирсэн эцэг өвгөд маань Ихошуагийн хамт бас Жүүд бусчуудын эзэмшил рүү авч орсон. Шүтээн тэднийг нь эцэг өвгөдийн маань нүүрний өмнөөс Давийдийн өдрүүдийг болтол зайлуулсан.
- 46 Тэрбээр Шүтээний өмнө тааллыг олсон бөгөөд Иакоовын Шүтээнд асар олохыг хүсдэг байсан.
- 47 Харин Соломоон түүнд өргөө барьсан.
- 48 Гэвч Хамгийн Дээд тэрбээр гараар хийгдсэн сүмүүдэд оршдоггүй нь эш үзүүлэгчийн,
- 49 Тэнгэр бол миний хаан суудал, газар бол миний хөлийн гишгүүр. Та нар надад ямар өргөө барих юм бэ? хэмээн Эзэн хэлж байна. Эсвэл миний амралтын газар гэж юу байх вэ?
- 50 Миний мутар энэ бүх зүйлийг хийсэн биш үү? гэсний дагуу юм.
- 51 Хөшүүн хүзүүлсэн бас зүрх сэтгэл болон чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэн шигээр үйлдэж байна.
- 52 Эцэг өвгөд чинь эш үзүүлэгч нараас хэнийг нь хавчаагүй вэ? Мөн тэд Зөв шударга Нэгэний ирэлтийг урьдаас хэлдэг байсан хүмүүсийг алсан. Эдүгээ та нар түүнээс урвагчид бас алуурчид болжээ.
- 53 Та нар элч нарын дамжуулалтаар хуулийг хүлээн авсан бөгөөд сахиагүй гэв.
- 54 Тэд эдгээр зүйлийг сонсохдоо зүрхэндээ зүсүүлж улмаар түүнээс болоод шүдээ хавирлаа.
- 55 Харин Ариун Сүнсээр дүүрэн байгаа тэрбээр тэнгэр өөд ширтэн, Шүтээний сүр жавхааг болон Шүтээний баруун талд зогсож буй Есүсийг харжээ.
- 56 Тэгээд тэр, Ажигтун, би тэнгэрүүд нээгдсэнийг мөн Шүтээний баруун талд зогсож буй хүмүүний Хүүг харж байна гэлээ.
- 57 Тэгэхэд тэд чанга дуугаар хашгиралдаж, чихээ дарцгаан улмаар санаа нэгтэйгээр түүн рүү гүйлдэв.
- 58 Тэгээд түүнийг хотоос гаргаад, түүн рүү чулуу шидэцгээлээ. Тэгэхэд гэрчүүд Саулос нэртэй нэгэн залуугийн хөлд хувцаснуудаа тавьжээ.
- 59 Тэгээд, Эзэн Есүс ээ, сүнсийг минь хүлээн аваач хэмээн Шүтээнийг дуудаж буй Стээфанос руу тэд чулуу шидэцгээв.
- 60 Тэгэхэд нь тэрбээр өвдөг сөгдөн, Эзэн, энэ гэмийг тэдэнд бүү тохооч гэж чанга дуугаар хашгирлаа. Ийнхүү тэр үүнийг хэлчихээд нойрсжээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Basic Hash Usage Explained
At getBible, we've established a robust system to keep our API synchronized with the Crosswire project's modules. Let me explain how this integration works in simple terms.
We source our Bible text directly from the Crosswire modules. To monitor any updates, we generate "hash values" for each chapter, book, and translation. These hash values serve as unique identifiers that change only when the underlying content changes, thereby ensuring a tight integration between getBible and the Crosswire modules.
Every month, an automated process runs for approximately three hours. During this window, we fetch the latest Bible text from the Crosswire modules. Subsequently, we compare the new hash values and the text with the previous ones. Any detected changes trigger updates to both our official getBible hash repository and the Bible API for all affected translations. This system has been operating seamlessly for several years.
Once the updates are complete, any application utilizing our Bible API should monitor the hash values at the chapter, book, or translation level. Spotting a change in these values indicates that they should update their respective systems.
Hash values can change due to various reasons, including textual corrections like adding omitted verses, rectifying spelling errors, or addressing any discrepancies flagged by the publishers maintaining the modules at Crosswire.
The Crosswire initiative, also known as the SWORD Project, is the "source of truth" for getBible. Any modifications in the Crosswire modules get reflected in our API within days, ensuring our users access the most precise and current Bible text. We pledge to uphold this standard as long as getBible exists and our build scripts remain operational.
We're united in our mission to preserve the integrity and authenticity of the Bible text. If you have questions or require additional information, please use our support system. We're here to assist and will respond promptly.
Thank you for your understanding and for being an integral part of the getBible community.
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.